2023-12-21
- Холбоотой шийдэл: СӨХ РЕФОРМ: ОРОН НУТАГТ
- Нийт саналын тоо: 30
- Хариуцагч байгууллага: Европын Холбооны санхүүжилттэй “Найрамдал” төсөл, Дархан сумын ЗДТГ
СӨХ-ны асуудлыг төр, иргэн, СӨХ хамтран тодорхойлж, шийдэл боловсрууллаа
Иргэн-СӨХ-ны харилцаанд тулгардаг түгээмэл асуудлуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлж, шийдэл боловсруулах санаачлага дор Европын Холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн баг, Дархан сумын ЗДТГ, Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын алба хамтран Дархан сумын хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнуудыг нэг сарын хугацаанд цогц хөтөлбөрт хамрууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид цахим өрсөлдөх чадвар, хүн төвтэй дизайн аргачлалд суралцаж, олж авсан мэдлэгээ ашиглан СӨХ-г тойрсон асуудлыг системтэйгээр тодорхойлж, цогц шийдэл боловсруулан, оршин суугчид, СӨХ-оос санал авсан бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд оролцогч талуудаас ирүүлсэн саналууд дээр дүгнэлт хийж, Сумын ЗДТГ болон Найрамдал төслийн багт танилцууллаа.
ЭВЕНТ КАЛЕНДАРЬ