Системийн зааварчилгаа

Бидний тухай


REFORM.GOV.MN ПЛАТФОРМЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Үндэслэл: Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого - “Алсын хараа-2050” Засаглал Зорилго 5-д “...цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжсөн улс болно...гэж тодорхойлсон.

Хоёр. Зорилго:

  • Төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог илүү үр дүнтэй хангах замаар нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн цахим платформ юм.

Гурав. Зорилт:

Монгол Улсын дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 340 дүгээр тогтоолыг баталсан.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”ний Зорилт 4.1.9-т “Энтрепренёр болон гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх талаар иж бүрэн төлөвлөгөө холбогдох байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна” гэж тусгасан.

Дөрөв. Хүлээгдэж буй үр дүн:

  • Нийгэм, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудыг үр дүнтэй шийдэх санал, санаачилга, төсөл хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх;
  • Үр дүнтэй санал, санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг төрийн байгууллагуудаар гаргуулах, цаашлаад төрийн бодлого, шийдвэрт тусгуулах;
  • Нийгмийн инновац нэвтрүүлж буй хувь хүмүүс, байгууллагууд хоорондоо холбогдох, мэдээлэл солилцох, хамтрал үүсгэх боломжийг бүрдүүлэх.;