Үйлчилгээний нөхцөл
Энэхүү систем нь Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам И-Монгол академийн эрхлэн ажиллуулдаг олон талт оролцоотойоор шийдэл боловсруулах цахим систем юм.
Та системд нэвтэрснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тодорхой шийдлийн хүрээнд өөрийн саналыг хуваалцах, бусдын саналыг дэмжих, явц, холбогдох арга хэмжээнд оролцох боломжтой.
Нэг. Нэр томъёоны тодорхойлолт
- 1.1. “reform.gov.mn” нь төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог илүү үр дүнтэй хангах замаар нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн цахим портал юм.
- 1.2. “Хамтрагч байгууллага” гэж reform.gov.mn нь системд оруулсан шийдлийг Төрийн бүтээмжийн Үндэсний хороотой хамтран санаачилж, ирүүлсэн саналуудыг шийдлийн туршилт, хэрэгжилтэд тусгах зорилго бүхий төрийн байгууллага юм.
- 1.3. “ДАН” нь цахим орчинд тухайн иргэнийг таньж, баталгаажуулах зорилготой, өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн нэгдсэн систем юм.
Хоёр. reform.gov.mn системийн хэрэглэгч
- 2.1. Монгол Улсын иргэн;
- 2.2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн (Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан, хурууны хээний мэдээллийг өгсөн байх шаардлагатай);
- 2.3. Аж ахуйн нэгж, байгууллага түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд.
Гурав. reform.gov.mn -д нэвтрэх
- 3.1. Хэрэглэгч reform.gov.mn-д дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
-
- § reform.gov.mn портал дахь бүртгэл,
- § цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах “ДАН” систем,
- § google бүртгэл,
- 3.2. ДАН системд ашиглагдах хэрэглэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн гэрчилгээ, гар утас руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.
- 3.3. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг reform.gov.mn хариуцахгүй.
- 3.4. reform.gov.mn-нд робот, бот, програм хангамж ашиглан нэвтрэх, бүртгүүлэхийг хориглоно.
- 3.5. reform.gov.mn-д өөр хэрэглэгчийн эрхээр нэвтрэхийг хориглоно.
- 3.6. reform.gov.mn-д нэвтрэх эрх, нууц үг, тоон гарын үсгийн токен зэргийг бусдад хууль бус зорилгоор дамжуулах, ашиглуулахыг хориглоно.
- 3.7. Хэрэглэгч reform.gov.mn-д нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл энэ тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, нууц үгээ солих үүрэгтэй.
Дөрөв. Хувийн өгөгдөл, мэдээлэл
- 4.1. reform.gov.mn-д “ДАН” систем болон бусад эрхийг ашиглан нэвтэрснээр тухайн үйлчилгээнд ашиглагдах Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрнө.
- 4.2. Хэрэглэгч reform.gov.mn порталаас гарч байгаа мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж, зөрүүтэй, алдаатай мэдээллийн талаар reform.gov.mn болон эрх бүхий төрийн байгууллагад мэдэгдэж залруулах талаар шаардлага тавих эрхтэй.
- 4.3. Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаанд хаах нь тухайн хэрэглэгчийн системд үүссэн дата, мэдээллийг устгах үндэслэл болохгүй.
- 4.4. reform.gov.mn-д үүссэн хэрэглэгчийн дата мэдээллийг өөрийнх нь албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр арилжаа, зар сурталчилгааны зорилгоор ашиглахыг хориглоно.
- 4.5. reform.gov.mn-тэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь reform.gov.mn-ийн дата бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай”, “Төрийн болон албаны нууцын тухай”, “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
Тав. Хэрэглэгчийн эрх
- 5.1. Хэрэглэгч reform.gov.mn-ийг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй
- 5.2. Хэрэглэгч reform.gov.mn порталаар гаргасан саналын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
- 5.3. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг холбогдох байгууллагад хандан гаргах эрхтэй.
Зургаа. reform.gov.mn-ийн эрх, үүрэг
- 6.1. Хэрэглэгч энэхүү нөхцөлөөр тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд reform.gov.mn -д нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаагаар хаах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлнэ.
- 6.2. reform.gov.mn-ийн хөгжүүлэлт, найдвартай ажиллагаанд ашиглагдсан хэрэглэгчийн хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах үүрэгтэй.
- 6.3. Хамтрагч байгууллагатай хамтран ирүүлсэн саналуудын шийдэлд тусгагдсан тусгагдаагүй байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэгтэй.
Долоо. Сэжигтэй тохиолдолд нэн даруй мэдэгдэх
Хэрэв таны reform.gov.mn бүртгэлээр өөр этгээд нэвтэрч байгаа талаар ямар нэг сэжиг төрвөл энэ талаар бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.
Холбоо барих хаяг: Ш/х-785, Төв шуудан, Сүхбаатарын талбай 1, Чингэлтэй дүүрэг, УБ 15160-0026 system@ema.gov.mn
Найм. Хууль зөрчсөн хэрэглээ (үйлдэл)
- 9.1. reform.gov.mn порталыг дараах зорилгоор ашиглаж болохгүй. Үүнд:
-
- 9.1.1. хууль зөрчсөн, залилан мэхэлсэн шинжтэй аливаа үйлдэл;
- 9.1.2. хуурамч баримт бичиг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх, үйлчилгээ авахыг завдах;
- 9.1.3. reform.gov.mn болон түүний дэд системүүдэд халдах, хакердах, системд гэмтэл, саатал учруулах, доголдуулах;
- 9.1.4. бусад хэрэглэгчийн эрхийг зөрчих, reform.gov.mn ашиглахад нь саад учруулах;
- 9.1.5. хууль зөрчсөн, зөрчихийг уриалсан агуулгатай материалыг нийтлэх, илгээх.
Ес. reform.gov.mn системийн зохиогчийн эрх
- 11.1. Албан ёсоор бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд reform.gov.mn болон түүний агуулгыг хуулбарлах, дуурайлгах, бусад програм хангамж ашиглан нэвтрэхийг хориглоно.
- 11.2. reform.gov.mn-ний нэр, лого, ажиллах зарчим, эх код, өгөгдлийн бүтэц зохиогчийн эрхээр хамгаалагдана.
Арав. reform.gov.mn-ний ашиглалт
- 13.1. reform.gov.mn нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.
- 13.2. reform.gov.mn нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно.
- 13.3. reform.gov.mn дээрх шийдэл, санал, үр дүн тус бүрийн талаар хэрэглэгчид аль болох цогц мэдээлэл өгөхийг эрмэлзэнэ.
Арван нэг. Бусад
- 14.1. Хэрэглэгч нь reform.gov.mn-ийг ашиглахтай холбоотой гарын авлагыг reform.gov.mn портал сайтаас авах боломжтой байна.
- 14.2. Үйл ажиллагааны тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд reform.gov.mn нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
- 14.3. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, системийг хууль бусаар ашигласан, үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
- 14.4. Эрх бүхий төрийн байгууллага хэрэглэгчийн мэдээлэлтэй хуулийн дагуу танилцах эрхтэй байна.
- 14.5. Системийн ажиллагаатай холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.