Reform.gov.mn – Төрийн бүтээмжийн сэргэлтэд Таны оролцоо хэрэгтэй
Таны санал яагаад
чухал вэ ?
Reform.gov.mn нь иргэд, олон нийтийн хамтын санал шийдэл, оролцоотойгоор төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх шинэлэг, бүтээлч санаачилгыг дэмжих зорилготой платформ юм. Энэхүү платформоор дамжуулан хувь хүн, байгууллага аливаа шийдэл санал болгохоос хэрэгжүүлж үр дүн гаргах хүртэл бүхий л үйл явцад шууд оролцох боломжтой.
Шийдэл
Шийдлийн явц
Санал
Өгсөн саналууд
-
МАЙЦЭЦЭГ
Хөгжлийн 6 бүсэд Инновацийг хөгжүүлэх Инновацийн ХАБ, ШУ-ны паркууд барих. Улс орны хөгжлийн үндэс нь мэдлэгийг бизнест нэвтрүүлэх бөгөөд ганц арга зам нь хамтын хөгжүүлэх төв болох ХАБ, Паркууд юм. Ингэснээр уул уурхайгаас хэдэн зуу дахин их ашиг оруулах бизнес модел, шинэ брэндүүд бий болох боломжтой. МУ уул уурхайгаас бүрэн хараат байж хэрхэвч болохгүй.
-
АНХБАЯР
Хөрсгүй усанд ногоо тариалагчдыг бодлогоор сэргээгдэх эрчим хүчрүү шилжихэд төрийн бодлогоор дэмжин ажиллах шаарлагатай байна.
-
АНХБАЯР
"Хөрсгүй усанд тариалалт буюу Гидрапоник технологи" ногооны 4 улиралын хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэгчид, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ бүс үл хамааран - Бүх татваруудын хөнгөлөлт - Цахилгааны хөнгөлөлт - Тоног төхөөрөмж, шингэн болон хуурай эрдсийн импортын холбогдох татвараас чөлөөлөх - Шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүстэй хамтрах хэрэгтэй
-
ЭРДЭНЭЧИМЭГ
Дархан-Уул аймаг Их, дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум
-
ГҮНЖИНЛХАМ
Гэрэлтүүлэг муу дулаалга муу усны өрөө хэтэрхий бохир хүйтэн чийгтэй
-
ДУГАР
Ариун цэврийн өрөөний суултуур, өрөөний хаалга, өрөөнд байрладаг тавилгууд хэтэрхий хуучных, бүгдийг нь шинэчлэх шаардлагатай. Хичээл давтах тухтай орчин ,анги танхимаар хангах. Сургууль болон дотуур байр аж ахуй нэгжүүд, ажил олгогч нартай гэрээ байгуулж оюутнууддаа ажлын байр олж өгвөл илүү эрсдэлгүй байх болвуу.
-
БИЛЭГСАЙХАН
Оюутны байрны ариун цэврийн өрөө, гал тогоо, угаалтуур зэргийг тжс тусд нь өрөө болгонд байвал оюутануудад илүү эрүүл тохилог орчиныг бий болгоно
-
САНЖМЯТАВ
Цагийн ажил эрхлэлтэнд сургуулийн хичээл зохицуулагчтай тухайн компани гуравлсан гэрээ байгуулах
-
ЛХАГВАСАЙХАН
Энэ жил цагийн ажил хийж байсан ч цалингаа дутуу өгдөг учраас ажиллах хүч буурдаг байсан.
-
ОТГОНЧИМЭГ
Өрөөний хаалга, угаалтуур, ширээ, гал тогооны тавилга гэх мэт хэрэгсэлүүд хэтэрхий хуучны тухгүй байдаг. Угаалтуураас ус гоожуулахад их хүнд даралтаар чанга гоождог мөн халуун ус гардаггүй. Цонхноосоо маш их дулаан алддаг. Шүршүүрээс өмхий үнэр үнэртдэг дээр нь цонхоны тавцан дээр маш их ус тунадаг тул ороод алчуур, шампунь зэргээ тавих газар олддоггүй.
Үр дүн
Тусгагдсан байдал
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Дархан сумын нийгмийн ажилтнууд түгээмэл тулгардаг асуудлыг тодорхойлж, шийдэл боловсрууллаа
СӨХ-ны асуудлыг төр, иргэн, СӨХ хамтран тодорхойлж, шийдэл боловсрууллаа
Дархан - Уул аймгийн төрийн албан хаагчид боловсруулсан сургалтын хөтөлбөрийн саналаа нийт 21 аймгийн төрийн албан хаагчдад танилцуулав
Төрийн албан хаагчийн богино хугацааны сургалтын жишиг хөтөлбөрийн концепцыг боловсрууллаа