Системийн зааварчилгаа

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөл

Зураг
  • Зохион байгуулагч: Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газар
  • Байршил: Цахим
  • Өдөр: 2024-04-11 15:00:00
  • Хугацаа: 1:0 цаг
  • Төлөв: Хэлэлцүүлэг хүлээгдэж байна
Нэмэлт мэдээлэл

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481-р тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж буйтай холбогдуулан мэргэжлийн холбоод, орон нутаг, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон нийтээс санал авах зорилгоор цахим системээр дамжуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Зохион байгуулагч:

- Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын алба
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газар

 

ХӨТӨЛБӨР

 

15:00-15:10

Нээлт

Дархан – Уул аймгийн

ХААИС-ийн захирал П.Ганхуяг  

15:10-15:25

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн танилцуулга (цахимаар)

 

Эдийн засаг, хөгжлийн яамны
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газар

15:25-15:55

Нээлттэй хэлэлцүүлэг

15:55-16:00

Хаалт

Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны
Ажлын албаны дарга О.Энхзул