Системийн зааварчилгаа

Саналууд (60)

# Хэрэглэгч Саналын төрөл Санал Холбогдох файл Тусгагдсан байдал Тайлбар
1
ГҮНЖИНЛХАМ Баталгаажсан хэрэглэгч
Амьдрах орчин Гэрэлтүүлэг муу дулаалга муу усны өрөө хэтэрхий бохир хүйтэн чийгтэй
2
ДУГАР Баталгаажсан хэрэглэгч
Ажиллах, орлого олох Ариун цэврийн өрөөний суултуур, өрөөний хаалга, өрөөнд байрладаг тавилгууд хэтэрхий хуучных, бүгдийг нь шинэчлэх шаардлагатай. Хичээл давтах тухтай орчин ,анги танхимаар хангах. Сургууль болон дотуур байр аж ахуй нэгжүүд, ажил олгогч нартай гэрээ байгуулж оюутнууддаа ажлын байр олж өгвөл илүү эрсдэлгүй байх болвуу.
3
БИЛЭГСАЙХАН Баталгаажсан хэрэглэгч
Амьдрах орчин Оюутны байрны ариун цэврийн өрөө, гал тогоо, угаалтуур зэргийг тжс тусд нь өрөө болгонд байвал оюутануудад илүү эрүүл тохилог орчиныг бий болгоно
4
САНЖМЯТАВ Баталгаажсан хэрэглэгч
Ажиллах, орлого олох Цагийн ажил эрхлэлтэнд сургуулийн хичээл зохицуулагчтай тухайн компани гуравлсан гэрээ байгуулах
5
ЛХАГВАСАЙХАН Баталгаажсан хэрэглэгч
Ажиллах, орлого олох Энэ жил цагийн ажил хийж байсан ч цалингаа дутуу өгдөг учраас ажиллах хүч буурдаг байсан.
6
ОТГОНЧИМЭГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Өрөөний хаалга, угаалтуур, ширээ, гал тогооны тавилга гэх мэт хэрэгсэлүүд хэтэрхий хуучны тухгүй байдаг. Угаалтуураас ус гоожуулахад их хүнд даралтаар чанга гоождог мөн халуун ус гардаггүй. Цонхноосоо маш их дулаан алддаг. Шүршүүрээс өмхий үнэр үнэртдэг дээр нь цонхоны тавцан дээр маш их ус тунадаг тул ороод алчуур, шампунь зэргээ тавих газар олддоггүй.
7
ДАВААХИШИГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Оюутны дотуу байрны гал тогоо, 00, ус цэвэошүүлэгч зэргийг баталгаат сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүдийг байршуулах болон ЦОНХ ХАНАНЫ ДУЛААЛГЫГ маш сайн хийж өгөх хэрэгтэй.
8
БЯМБАСҮРЭН Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Дотуур байрны тав тухыг нэмэгдүүлэх, орыг илүү шинэчлэх доороо шүүгээтэй, засвар үйлчилгээг сайжруулах, интернэтийн хурдыг нэмэгдүүлэх.
9
ЭНХЗУЛ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Өрөө болгон ариун цэврийн өрөө угаалтууртай байх, номын сан, интернет, спортын заал, дээрээ ортой доороо ширээ шүүгээ сандал тавиурын хос тавилга,
10
БАТЦЭЦЭГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Оюутны байрны тохижилт болон тав тухтай байдлыг хангах, (хөргөгч- хүрэлцээ чанар муу) , засвар үйлчилгээгээ сайн хийх хэрэгтэй. Ажил хийгээд ирж байгаа оюутнуудаа шөнө оройн цагаар оруулдаг баймаар байна. ( ажил хийж байгаа гэсэн тодорхойлолтыг нь хараад)
11
ТӨГӨЛДӨР Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Оюутны байрны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж оюутны тав тухтай байдлыг хангах. Энэ нь оюутны анхан шатны хэрэгцээн бүрэн хангах буюу хувцас угаах, усанд орох гэх мэт хэрэгцээг бүрэн хангах. Мөн оюутны зорчих эрхийг хязгаарлаж оройн 23 цагаас хойш хаалгаа барихыг хойшлуулж 00 цаг болгох.
12
НОМИН Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Энэ дотуур байрны асуудал одоо хэцүүдсэн биш анхнаасаа байсаар байсан. Монгол улс ядаж улсын өмчийн дээд сургуулийн дотуур байрнаасаа эхлээд шинэчлэл хиймээр байна. Стандартын дагуу баригдсан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн дотуур байр хийх хэрэгтэй. Энэ ганц оюутны дотуур байр ч биш сурагчдын байрладаг дотуур байранд ч шинэчлэл хэрэгтэй байна.
13
АМИНЦЭЦЭГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий 00-н өрөөг илүү цэвэр болгомоор байна. Амралтын өдөр цэвэрлэдэггүй, эрэгтэй эмэгтэй хоёул нэн 00-д ордог учир тухгүй байдгаас гадна үнэртүүлэгч хэрэгслүүд хангалттай байдаггүй. Оюутны бие даах өрөө бидний хувьд маш чухал. Тохиромжгүй сандал ширээ, хоосон номын санг шийдвэл оюутны бүтээмж, цаг хугацааг зөв зарцуулах нь нэмэгдэнэ. ...Blossom-2.pdf
14
БАТХИШИГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Улсын их дээд сургуулиудын оюутны дотуур байранд нэгдсэн засвар хийж илүү тохь тухтай болгох. Хувцас угаах өрөөнд угаалгын машиныг төлбөртэй болгож зөвхөн оюутны картаа цэнэглэж угаалгын машин ашигладаг болгосноор замбараагүй хэрэглээ буурч мөн цахилгааны зардалд нэмэртэй
15
СУВДАА Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Дотуур байр өрөө тус бүрд шинэчлэл хийх шаардлагатай. Обой шал нь халцарсан хууларсан муухай байдаг. Цонхоор салхи нэвт салхилдаг болхоор их хүйтэн. Өрөөнд 4 үүлээ байдаг болохоор их эмх замбараагүй. үүнийг 2 хүүхэд байлгахаар бол хамаагүй эмх цэгцтэй. 4 хүүхэд байхад үнэхээр давчуу жижигхэн 10м2. Хичээл хийхэд орон дээрэ хийдэг болохоор нуруу өвддөг АШУҮИС
16
ДАЛАЙГҮН Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий oroondoo oln huuhd baidgui 2r ooro baiwl amr imh tsegtstei getrhii oluula maihaar boldgui
17
ДАЛАЙГҮН Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий shine gadaad oyutni bairshig taw tuhtai bolwol goy tgeed internet asuudl bairndaa nomiin san hicheel hiih gazrtai bolwol goy
18
ХАЛИУНАА Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Оюутны дотуур байрыг шинэчилж, сэргээн засах болоод хэрэглэх эд зүйл өрөө байрыг илүү хүртээмжтэй болгохыг хүсч байна.
19
АНХЧИМЭГ Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Оюутны байрыг шинээр барьж, оюутанг бүрэн хөгжих боломжтой кампус болгон байгуулвал оюутанд тухтай, оюутан хүлээн авах багтаамж ч нэмэгдэнэ. 1өрөөнд 2с дээш хүн байлгахааргүй зохион байгуулж, наад захын хөлдөөгч, шүүгээ, сандал ширээ, шкаф зэргээр хангадаг, ариун цэврийн өрөө шүршүүр зэргийг хангалттай байдлаар з/б-маар байна.
20
БАТ-УЯНГА Баталгаажсан хэрэглэгч
Ерөнхий Дотуур байрны 1 өрөөний зай талбай хэтэрхий жижигхэн, 2 давхар ор нь хяхарсан дуутай, өрөөний агааржуулалтын хоолой муу, МУБИС-н дотуур байр өрөө өрөөндөө хоолоо хийдэг учир сар болоод л цонх нь мөөгөнцөртдөг, өрөө болгонд хөлдөөгч залгаж боломжгүй учир нэгдсэн нэг хөлдөөгчинд махаа хийхээр алга болдог, хайдаг. Тог цахилгааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.