Системийн зааварчилгаа
2023-12-20
Зураг

Дархан - Уул аймгийн төрийн албан хаагчид боловсруулсан сургалтын хөтөлбөрийн саналаа нийт 21 аймгийн төрийн албан хаагчдад танилцуулав

Дархан - Уул аймгийн төрийн албан хаагчид өөрсдийн бодит эрэлт хэрэгцээн дээр үндэслэн ирээдүйд чиглэсэн, богино хугацааны сургалтын жишиг хөтөлбөрийн агуулга, форматын саналыг Засгийн Газрын хүний нөөцийн газар, Европын Холбооны санхүүжилттэй Найрамдал төсөл болон нийт 21 аймгийн төрийн албан хаагчдад танилцуулан, зөвлөлдөх уулзалтыг Төрийн бүтээмжийн үндэсний хорооны Ажлын албанаас зохион байгууллаа. Ингэснээр төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох талын оролцоог нэмэгдүүлж, үр дүн, үр нөлөөг өсгөх ач холбогдолтой.

ЭВЕНТ КАЛЕНДАРЬ